ТӨВ: "Гоолын баяр-2023" хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнийг 9 дүгээр сарын 9-нөөс 10 дугаар сарын 20-ны хооронд Зуунмод хотноо зохион байгуулав. Тэмцээнд Зуунмод сумын 4 сургуулийн 35 багийн 350 гаруй өсвөрийн тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа.
4-р ангийн тэргүүн байрт Хүмүүн Цогцолбор сургуулийн 4б
анги 17 оноотойгоор хошуулчилж аваргын болзол хангалаа. Дэд байрыг 4е анги 16 оноогоор эзэлж, гутгаар
байрт 4г анги 12 оноогоор
шалгарав.
5-р ангийн тэргүүн байрт 5г анги 24 оноогоор
хошуулчилж аваргын болзол хангалаа. Дэд
байрт 5в анги 20 оноогоор
шалгарч, гутгаар байрыг 5е анги 19 оноогоор эзэллээ.
6-р ангийн тэргүүн байрт 6д анги 20 оноогоор
хошуулчилж аваргаар тодорлоо. Дэд
байрыг 6а анги 17 оноогоор
эзэлж, гутгаар байрыг 6ж анги 16 оноогоор
эзлэв.
7-р ангийн тэргүүн байрт 7ё анги 15 оноо цуглуулж
аваргын болзол хангалаа. Дэд
байрт 7е анги 14 оноогоор шалгарсан
бол гутгаар байрт 7в анги 12 оноогоор
шалгарав.
Уг тэмцээнээс өсвөрийн хөлбөмбөгчдийг сонгон шалгаруулж БНСУ-ын Ганвон мужид 2024 онд зохион
байгуулах Сон Хён Миний нэрэмжит Олон улсын тэмцээнд оролцуулах юм.
Тэмцээнийг аймгийн БТСГ, Зуунмод сумын ЗДТГ, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ, Төв аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгууллаа.
Анх 2017 оноос "Өсвөрийн лиг" нэртэй зохион байгуулж ирсэн тэмцээнийг 2022 оноос "Гоолын баяр" нэрээр зохион байгуулж эхэлсэн юм. Уг тэмцээн жил бүрийн 9 дүгээр сард эхэлдэг бөгөөд 250-300 хүүхэд тогтмол оролцдог. Энэхүү тэмцээнийг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монголын Үндэсний олимпын холбооны ерөнхийлөгч асан, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Шинжлэх ухааны доктор, профессор С.Жамцын нэрэмжит болгон зохион байгуулдаг аж.