Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-25 15:52:05

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал энэ сарын 24-нд тус улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Диаз-Канелд уламжлахын сацуу Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.


Ерөнхийлөгч М.Диаз-Канел Элчин сайдад баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй саяхан Бүгд Найрамдах Куба Улсад уулзаж, ярилцсанаа онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.


相关新闻