“Avatar: The Last Airbender” киноны трейлерийг цацлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН, 2023 оны
арваннэгдүгээр сарын 13 /CNN/. Америкийн Netflix компани "Avatar:The Last Airbender" киноны трэйлерийг цацаж, нээлтийг 2024 оны хоёрдугаар сарын 22-нд хийхээр болсныг зарлалаа.
Уг киноны шинэ дүрүүдийг трейлерт танилцуулжээ. Тухайлбал, Катара (жүжигчин Киавентио Тарбелл), Сокка (Иан Осли), хунтайж Зуко (Даллас Жеймс Лю), Галын эзэн Озай (Даниел Дэ Ким), Аанг (Гордон Кормиер), Айрох авга ах (Пол Сун-Хён Ли), Азула гүнж (Элизабет Ю), командлагч Жао (Кен Лён) нарыг үйл явдлын гол баатар болох зарим амьтадтай хамт танилцуулсан байна.
"Avatar:The Last Airbender" киног “Nickelodeon” телевизийн сувгаар 2005 онд нээлтээ хийж байсан хүүхэлдэйн киноны үйл явдлаас сэдэвлэжээ.
Кинонд Дундад зууны үеийн уран зөгнөлт ертөнцөд хөрс, агаар, гал, усыг удирдаж чаддаг "benders" нартай холбоотой үйл явдлууд өрнөдөг билээ. Энэхүү франчайзэд видео тоглоом, комик номын цувралаас гадна "Коррагийн домог" хэмээх алдартай анимейшн цуврал багтдаг.