Мастер үсчин Н.Алтаншагай Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-22 10:02:45

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Н.Алтаншагайг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө.

“Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй 2016 оны 3 дугаар сард болсон үсчин, гоо сайханчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Хотын дарга мастер үсчин Н.Алтаншагайг төрийн одон медалиар шагнуулсанд баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

Ж.Болор

相关新闻