Түүхэн жүжгийн сар “Тэнгэрийн хүү”-гээр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-22 12:32:22

УДЭТ ирэх сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, 10 дугаар сарын 01-нээс Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийнэ.

Тасалбарын үнэ 15-25 мянган төгрөг бөгөөд багц тасалбарын үнэ 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөг байх юм. Байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлттэй.

Энэ намрын үзвэрийн хуваарийг танилцуулж байна.

10 дугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг. Найруулагч Н.Наранбаатар.

10 дугаар сарын 8, 9-нд 12:00 цагаас С.Жаргалсайханы зохиол "Тэмүүжин" түүхэн жүжиг. Найруулагч Б.Баатар.

10 дугаар сарын 8, 9-нд 17:00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн зохиол "Ану хатан" түүхэн жүжиг. Найруулагч Б.Баатар.

10 дугаар сарын 13, 14-нд 19:00 цагаас Д.Намдагийн зохиол "Оролмаа эх" түүхэн жүжиг. Найруулагч Ч.НайдандоржАравдугаар сарын 15-нд 17:00 цагаас Г.Бирваагийн хөгжим "Харц хатан" дуулалт жүжиг. Найруулагч Б.Мөнхдорж.

10 дугаар сарын 21-нд 19:00, 22-нд 17:00 цагаас Д.Равжаагийн зохиол "Саран хөхөө" түүхэн жүжиг. Найруулагч Б.Мөнхдорж.

10 дугаар сарын 27, 28-нд 19:00 цагаас Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжиг. Найруулагч Ч.Найдандорж.

相关新闻