Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-22 13:47:58

Энэ жил Төв аймгийн хэмжээнд зуншлага муутай гандуу байснаас болж, зарим сумд хадлан тэжээлийг хангалттай бэлтгэж авч чадаагүй талаар албаныхан хүмүүс хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Төв аймаг 105352,2 тн өвс, 31506 тн гар тэжээл бэлтгэхээс 57844,9 тн өвс, 1983,4 тн гар тэжээл болон 643 тн ногоон тэжээл, 485,3 тн үйлдвэрийн тэжээл тус тус бэлтгэн нөөцөлсөн байна.

Мөн аймгийн хэмжээнд цаг хүндэрсэн үед шаардагдах нөөцөнд 605 тн өвс, 303 тн тэжээлийг бэлтгэхээс өнөөдрийн  байдлаар 174 тн өвс бэлтгэсэн байна. Түүнчлэн 27 сумын аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцлөхөөс өнөөдрийн  байдлаар 85 тн өвс, 5 тн тэжээл нөөцөлсөн байгаа талаар хэлж байна. Түүнчлэн “энэ жилийн хувьд зуншлага муу байсан нь албаны болоод малчдын санааг зовоож байна. Тиймээс цаашид шаардагдах хадлан тэжээлийг гадны аймаг, сумдаас бүрдүүлэхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа” гэж Төв аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын, мал аж ахуйн мэргэжилтэн Б.Дашдулам  хэллээ.

Т.Есүхэйтөмөр

 

相关新闻