Дээд лигт О.Хүдэрбат эргэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны улиралд М Хөгжлийн лигт Сүхбаатар багаас тоглож байсан О.Хүдэрбат Үндэсний дээд лигт “Darkhan United” багийн бүрэлдэхүүнд лигийн дундуур ийнхүү нэгдлээ.
Харцага,
Хан-Уул Хангарьд, Баянгол Харцага багуудад тоглож байсан өдгөө 30 настай 188 см
өндөр довтлогч, хамгаалагч О.Хүдэрбатын хувьд Б.Тамир дасгалжуулагчийн”
Шонхорууд” төслийн алтан хараацай болсон тоглогчдын нэг юм. Энэ төслөөс одоо
Дээд лигт тоглож буй Ёлууд Билгүүн, Гарьд Болдбаатар, Apes Сэргэлэнбаатар,
Металл Энхбаясгалан, Apes Санчир, Apes Тулуй зэрэг олон тамирчин төрөн гарсан
байдаг.
Тэр
Дээд лигийг нэг ч жил өнжөөгүй энэ улиралд Хөгжлийн лигт буун тоглож 27 оноо
дунджилж байсан юм. Харин Дархан баг дутуу талаа нөхөж түүний туршлага, урд
шугаман дээр хамгаалалт, довтолгоонд илүү хэрэгтэй орон зайг тооцоолж давуу тал
болгож авсан болов уу.