ӨМНӨГОВЬ: ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2023 оны
арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаан болж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 96.9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын баримт бичиг батлах, “Худалдааны төв зах" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах, Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөө батлах, зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах ажлыг төлөвлөх, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээ тогтоох, /Цагаан хад-Гашуун сухайт боомт/ “Өмнөговь гурвансайхан орон сууцны корпораци” ХХК-ийн үйл ажиллагааны тайлантай танилцаж, түрээсийн орон сууц өмчлүүлэх, “Хүүхэд хамгааллын асуудлыг судлах, төлөвлөх” ажлын багийн тайлангийн тухай, Өмнөговь аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах, “Нутгийн дэм” хөтөлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, аймгийн 2024 оны төсөв батлах тухай зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.