Сүүлийн Гранпригээс Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Паратаеквондогийн 2023 оны сүүлийн гранпри тэмцээн Английн Манчестер хотноо зохиогдож байна.
Тус тэмцээнд манай улсаас чансааны онооны дагуу гурван тамирчин оролцсон ба -63 кг жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний үеэр “Дэлхийн таеквондогийн холбоо”-ноос оны шилдгүүдээ
шалгаруулж байгаа ба манай улсаас дараах эрхмүүд 2023 оны шилдэг тамирчдын
жагсаалтад өрсөлдөж байна.
- 2023
оны дэлхийн шилдэг тамирчин: Паратаеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт
хороо, Дэлхийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ
- 2023
оны дэлхийн шилдэг дасгалжуулагч: Паратаеквондогийн үндэсний шигшээ баг,
Алдар спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар тус тус нэр дэвшжээ.
2023 онд МУГТ Г.Болор-Эрдэнэ нийт 10 тэмцээнд оролцсоны 9 тэмцээнд нь финалд шалгарсан амжилт үзүүлж жиндээ хэр хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсаар байна.