ОРХОН: “Иргэдэд үйлчлэх багийн нэгдсэн төв” ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-11 14:55:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгөөр Баян-Өндөр сумын Зэст багт “Иргэдэд үйлчлэх багийн нэгдсэн төв”-ийг барьж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.


Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн  ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар оролцов.


Тус байр таван давхар бөгөөд иргэдэд үйлчлэх “Цахим төв”, Багийн ажлын алба, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн байгуулага болон ахмад, залуучуудын зөвлөл ажиллана. Орхон аймагт багийн нэгдсэн цогцолбор бүхий тав дахь барилга нь энэ юм. 

相关新闻