Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар нойтон цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-24 12:05:06

Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, зарим нутгаар агаарын хэм хасах градус руу орно  гэж ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орох урьдчилсан мэдээ гарсан байна. 

Мөн салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27-28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах нь.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ба цочир хүйтрэх аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻