ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2023-12-13 17:18:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорац /МСК/-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфорд-той энэ сарын 12-ны өдөр уулзав.


Уулзалтын үеэр талууд АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая, нийт 461.76 сая ам.долларын санхүүжилт бүхий хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

相关新闻