ОУХМ Г.Хишигсайхан мөнгөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Тайванийн Тайпей хотноо зохиогдсон “Taipei Marathon 2023” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын тамирчин ОУХМ Г.Хишигсайхан 2.28.33 цагт хурдалж 2 дугаар байрт шалгарлаа.
Тэрбээр
өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон юм.