ОРХОН: Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр,
2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн
Засаг даргын зөвлөлийн XXV хуралдаанаар “Төрийн
албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн 2023 оны
төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэв. Мөн аймгийн байгаль орчны төлөв байдал,
нөөцийн өөрчлөлтийн тайлан, “Орон
нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.
“Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь 2024-2027
онд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 9 зорилт 58 арга хэмжээ төлөвлөжээ. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний
аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас урьдчилан
сэргийлэх, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын
хэрэгжилтийг хангах зорилготой юм.
“Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”-т энэ онд 47 албан хаагч хамрагдаж, 284,7 сая
төгрөгийн урамшуулал авсан бол сургалтын зардалд 15,3 сая төгрөгийг зарцуулжээ.
“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 2,3 сая мод тарьж намрын мод тарилтаар Тарлан толгойн энгэрт 17,5 га талбайг хашаажуулж ойн төгөл үүсгэлээ. Мөн
нийтийн эзэмшлийн талбайд 331,8 сая төгрөгөөр 11300 метр квадрат талбайг
зүлэгжүүлсэн байна.
Эдгээр асуудлыг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн
хурлаар дахин хэлэлцэнэ.