Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2023 оны шилдгүүдээ зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-22 11:11:47

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо"-ноос энэ сард оны шилдэг тамирчдыг шалгаруулахаар "UWW Awards 2023"-д нийт 15 тамирчны нэрийг зарласан байна.



2023 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй болон сонгомол бөхийн тамирчинг шалгаруулахаар 12 хоногийн турш санал хурааж бөх сонирхогчдын саналаар тэргүүлсэн тамирчдын нэрийг зарлалаа.

 



2023 оны Дэлхийн шилдэг эрэгтэй бөх: Ахмед Тажудинов

2023 оны Дэлхийн шилдэг эмэгтэй бөх: Айсулу Тинибекова

2023 оны Дэлхийн шилдэг сонгомол бөхийн тамирчин: Луис Орта Санчез

 

相关新闻