СЭЛЭНГЭ: Шатахууны хязгаарлалтаа зогсоож, хэвийн үйл ажиллагаанд шилжсэнээ мэдэгджээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар суманд өнөөдрөөс “Тэс петролиум”, “Шунхлай”, “Магнай трейд”
ШТС-ууд шатахууны хязгаарлалтаа зогсоож, хэвийн үйл ажиллагаанд шилжсэнээ мэдэгджээ.
Монгол Улсын
хэмжээнд шатахуун түлшний хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сүүлийн
өдрүүдэд орон нутгийн шатахуун түгээх станцууд иргэдэд карт, талонгүйгээр
шатахуун түгээхгүй байв.
Үүний
улмаас иргэд бухимдаж, сумын удирдлагуудад хандан гомдол, санал ихээр хүргүүлсэн байна.
Иймд Сүхбаатар
сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, АМГТГ-ын /Ашигт малтмал газрын тосны газар/ хойд
бүсийн төлөөлөгчийн газрын дарга Б.Дарханбаяр нар энэ асуудлаар шатахуун түгээх
станцын эрхлэгч нартай уулзаж санал солилцжээ.
Уулзалтын
хүрээнд сумын хэмжээнд шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах,
онцгой нөхцөлд ажилладаг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй
байх нөөц бүрдүүлэх, сумын ЗДТГ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зэрэг
асуудлаар ярилцан тодорхой шийдэлд хүрчээ.
Одоогийн
байдлаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд 14 шатахуун түгээх станц
үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.