АНЭУ руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-02 09:09:20

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улс руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог болов.


Абу Даби хотноо өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сарын 28-нд "Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм.


Ингэснээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг санамж бичиг хүчин төгөлдөр хэрэгжих болсон байна.



相关新闻