Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-03 17:44:26

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн, 55-аас дээш насны 270 мянган иргэн байна. Эдгээр иргэний хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх боломжтой хэмээн үздэг аж.


Тодруулбал, тэднийг ажлын байраар хангах, ингэснээр хөдөлмөрлөх эрхийг сэргээж, чадамжийг нэмэгдүүлэн, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой гэж “Зангиа портал” компани үзэж буйгаа илэрхийлж, өнөөдөр “Иргэн бүрд ажлын байр” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд портал сайтад:

  • 45-аас дээш насныхан ажиллах боломжтой ажлын байр,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжтой ажлын байруудыг зарлаж байна.
  • Мөн CAREERS IN ENGLISH буюу гадаад хэлтэй иргэдэд зориулсан ажлын байр зэрэг тусгай категориудыг хөгжүүлж, тэднийг сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийг эхлүүлж байгааг мэдээллээ.


Ингэснээр “Зангиа портал” сайтын хамтран ажиллагч, дор хаяж 10 мянган ААН, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй болон 45-55 насны иргэдээс сонгон ажлын байраар хангах нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байна.

Мөн 45-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрны зарим шаардлагыг хангахгүй байгаагаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа судалгаа бий. Тэгвэл “Иргэн бүрд ажлын байр” аяны хүрээнд ажлын байранд шаардагдах ур чадвар эзэмших 200 орчим төрлийн сургалтад хамрагдах, цаашлаад аливаа мэргэжлээр мэргэших боломж бүрдэж буйг мэдээллээ.

相关新闻