Амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Хуваарийн дагуу өнөөдөр, маргааш хоёр өдөр бүх тоогоор төгссөн автомашинаар хөдөлгөөнд оролцох юм.
Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ сарыг дуустал таны машин аль өдөр хөдөлгөөнд оролцохыг доорх хуваариас харах боломжтой.