Австрийн хамтарсан бэлтгэлд 900 гаруй жүдоч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-07 15:38:25

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Европ тивийг зорьсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэд маргаашаас Австрийн Миттерсилл хотод олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдах гэж байна.


Парисын олимпын өмнөх хамгийн томд тооцогдох энэхүү бэлтгэлд 55 орны 900 гаруй жүдоч хамрагдаж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин оролцоно. 30 дахь жилдээ зохион байгуулж буй уг бэлтгэл найман өдөр үргэлжлэх юм.


Хамтарсан бэлтгэлийн дараа манай тамирчид Португалыг зорих бөгөөд 2024 оны хамгийн эхний тэмцээндээ өрсөлдөх ажээ.

相关新闻