СЭЛЭНГЭ: Мөсөн сурын харвуул аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 09 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн аймгийн аварга
шалгаруулах ”Мөсөн сурын харвуул” тэмцээн энэ сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын "Буурын гол"-ын мөсөн дээр боллоо.
Тэмцээний
багийн төрөлд 8 багийн 80 гаруй тамирчид, цуваа харвааны төрөлд 100 гаруй тамирчид
давхардсан тоогоор нийт 180 гаруй харваачид оролцжээ.
Багийн
төрөлд "Эрхт гурван түрүү" баг түрүүлж, удаах байруудад "Модун", "Сэлэнгэ" 1-р баг шалгарлаа.
Цуваа
харвааны төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, спортын мастер Х.Батдорж
шалгарч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, мөсөн сурын дархан мэргэн, спортын мастер Ч.Дагвадорж, Орхон
аймгийн Хангарьд спорт клубын харваач, спортын мастер Э.Цэрэнчимэд нар удаалаа.