СЭЛЭНГЭ: Хөдөөгийн ууган сургуулиас эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-31 08:01:30

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. XX зууны манлай эрдэмтэн, шинжлэх ухааны ууган доктор, академич Бямбын Ринчений нэрэмжит, 100 жилийн түүхтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас уриалга гаргалаа.

 

Уриалгад их эрдэмтний мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан, түүний намтар уран бүтээлээс дээжлэн, сурталчлан таниулах, Сэлэнгэ аймгийн бүх сурагчдыг “Монгол хэл” шүлгээ уран яруу уншихыг уриалжээ.

 

Хөдөөгийн анхны гэх тодотголтой тус сургуулийн хамт олон эхний дуудлагадаа Сэлэнгэ бүсийн Шаамар ЕБ-ын сургууль, Бэлчир бүсийн Сүхбаатар ЕБ-ын 1-р сургууль, Хараа бүсийн Мандал ЕБ-ын 1-р сургууль, Ерөө бүсийн Ерөө ЕБ-ын сургууль, Орхон бүсийн Сайхан ЕБ-ын 1-р сургуулиудыг нэгдэхийг уриалсан байна.

 

Уриалгад нэгдсэн бүс дараа дараагийнхаа сургуулиудыг уриалан дуудаж, эх хэл, соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлэхийг хүсжээ. 

相关新闻