Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.4 жил байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын есөн /МОНЦАМЭ/. Монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 2022 оны байдлаар 9.4 жил байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60.7-67.3, эмэгтэйчүүдийнх 64.9-76.7 байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Манай улс 1992 онд хүн амынхаа дундаж наслалтыг 62.7 жил гэж тогтоосон нь 30 жилд
ийнхүү нэмэгдсэн байна. Хүний амьдрах хугацааг тодорхойлох хэмжүүр нь “дундаж наслалт”. Тухайн онд мэндэлсэн хүүхдийн эрүүл мэнд, амьдрах
нөхцөл нь цаашид хэвээр хадгалагдана гэж үзвэл үргэлжлэн амьдрах хугацааг “дундаж наслалт” гэдэг аж.