МИАТ компани “Корейн Эйр”-ийн агаарын хөлөгт техник үйлчилгээ үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-09 13:18:40

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар БНСУ-ын “Корейн Эйрлайнс” компанийн В737-900 маягийн агаарын хөлөгт С хэлбэрийн буюу хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил гүйцэтгэхээр боллоо.


Өмнө нь тус компаниас  БНСУ-ын Eastar Jet, T-way Air компанийн агаарын хөлгүүдэд хүнд болон хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай юм.


Харин “Корейн Эйр”-ийнхэн монгол мэргэжилтнүүдээс анх удаа техник үйлчилгээ авч байгаа нь энэ юм.


相关新闻