ӨМНӨГОВЬ: Багш нарт зориулсан зөвлөн чиглүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024
оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол улсын боловсролын
ерөнхий хуульд орон нутагт
ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийн багшийн хөгжлийг тасралтгүй дэмжиж
багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж
байхыг тусгажээ.
Тус
ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас санаачлан хоёрдахь жилдээ багшилж байгаа сургуулийн өмнөх боловсролын 29, ерөнхий боловсролын сургуулийн 73 багшийн төлөөлөл 10 багшид “MЕНТОР МЭРГЭЖИЛТНҮҮД-5.10.5” хөтөлбөрийг хэрэгжүүлж зөвлөн чиглүүлэх хамтын үйл ажиллагааг
зохион байгуулж байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарын багшлахуй
болон суралцахуйг
хөгжүүлэхэд хөтөлбөрт хамрагдсан ментор мэргэжилтнүүдийн
тусламжтайгаар багшийн тасралтгүй
хөгжлийг үе шаттай зохион
байгуулж хамтран ажиллаж бодит
үр дүнд хүрч байгааг мэргэжилтэн онцоллоо.
Хөтөлбөрийн
хүрээнд багш нар судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран
багшлахуй болон суралцахуйн сайн туршлагыг бий болгож менторшип үйл
ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх, багш багшаасаа суралцах боломжийг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн
багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн шалгуур
үзүүлэлт бүрийг ахиулсан зэрэг
олон давуу талууд бий болсноороо хөтөлбөр онцлогтой хэрэгжиж байна.