ӨНӨӨДӨР: “Монголын үндэсний архитектур судлал” номын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 12-ны баасан гарагт
болох зарим үйл явдлын тойм:
09.00-12.45 цагт: МУИС-ийн номын санд "МОНГОЛЧУУДЫН УГИЙН БИЧГИЙН СОЁЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралтай. Утас 8801-6871.
10.00
цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11.00 цагт: УЦУОШГ-т: БОАЖЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлаар Мазаалайн
олон улсын наадам болон мөсөн хотхоны талаар мэдээлнэ. Мөн 1-4-р сард болох өвлийн аялал жуулчлалын үндэсний болон олон улсын эвент үйл ажиллагааг танилцуулна. Утас:
8803-8882.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэний зориг-ногоон нам (ИЗНН)-аас мэдээлэл хийнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.30 цагт: “Алтан хан буриад зон” тоглолтын талаар мэдээлнэ.
12.30
цагт: АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, эсрэг байр суурьтай байгаа
Х.Баттулга, Лу.Гантөмөр тэргүүтэй хүмүүсийг АН-ын удирдлагаас огцруулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
13.00 цагт: "Могул" тауэрт: “Шинэ” намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00
цагт: ОБЕГ-т: УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл
байдлын талаар Монгол Улсад суугаа гадаад улс орны ЭСЯ болон олон улсын байгууллагын
удирдлагуудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулна. Утас:86150069
14.00
цагт: Монголын Архитекторуудын эвлэлийн ордонд: Архитектор
Б.Адьяагийн “Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт болж,
номын дээжийг Монголын Архитекторуудын эвлэлийн номын санд гардуулна.
-Монголын уран зургийн галерейд: "Монголын сайхан
бичигтэн-2023“ олон улсын уралдааны үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 1-р сарын
16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
-Үндэсний төв номын санд: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” болон “Тулгар сурвалж, бичиг ном судар, гэрэл зургийн үзэсгэлэн 2 дугаар сарын 23 хүртэл үргэлжлэн гарч байна.