“Мазаалай мөсөн хотхон” маргааш нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-13 12:21:17

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй The Mazaalai International Ice and Snow Festival маргааш нээлтээ хийнэ.


”Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, мөн 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урт цас мөсөн баримал зэрэг олон бүтээл байрлуулжээ. 


Мөсөн хотхонд 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 ам м талбайг хамарсан онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилго тавиад байгаа билээ.

 

相关新闻