Тэмээ, ямааны шинэ үүлдэр, омгийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-16 14:17:18

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумдад үржүүлж буй сүү, ноосны чиглэлийн ашиг шим ихтэй “Ламын гэгээний улаан тэмээ”-г шинэ үүлдрээр баталлаа.

Тус үүлдрийн тэмээ нь говь, тал хээрийн бүс нутагт тохирсон, махан ашиг шим сайтай, сүү, ноосны гарц арвин байгаа нь бусад үүлдрийн тэмээнээс онцлогтойг ХХААХҮЯ мэдээлэв.


Түүнчлэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй ноолуурын чиглэлийн нутгийн шилмэл ямаанд хянан магадлагаа хийж, “Цагаан-Овоогийн хар ямаа”-г омгоор баталжээ. Тус омгийн ямаа нь тухайн орон нутгийн онцлог, ардын уламжлалт маллагааны арга барилд зохицсон, ашиг шим сайтай. Тухайлбал, бусад үүлдэр омгийн ямаатай харьцуулахад өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг, ноолуур нь хавар эрт хөөрдөг. Мөн цайвар өнгийн уртлаг, нарийн ноолууртай тул зах зээлд илүү үнээр борлуулдгаараа давуу талтай юм.

 


 

相关新闻