Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-01-17 10:44:19

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.


Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, энэ сарын 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байх юм.  

Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна.

相关新闻