ӨНӨӨДӨР: Монгол бичгийн заах арга зүй гарын авлага номын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 19
/МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 19-ний баасан гарагт
болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Тэгш хамран сургах боловсролын туршлага хуваалцах семинар болно.
09.00-16.00 цагт: МУИС-ийн Эрдмийн баярын ёслол болно. Утас: 9458-2204.
11.00 цагт: ШУА-д. “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг чадвар, дадал”, “Монгол бичгийн
гарын авлага”, “Монгол бичиг заах аргын зөвлөмж” номуудын нээлт болно. Утас:
9979-4324. 11-450480
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Архангай аймгийн ИТХ-ын дарга хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар аймгийн хурлын төлөөлөгч Ц.Амаржаргал хэвлэлийн бага хурал зарлажээ.
10.00-11.00 цагт: ОБЕГ-ын албан хаагчид ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнуудтай хамтран харзны усанд шумбах үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 9974-9024, 8082-6969.
12.00
цагт: Нийслэлд Нарны хорооллын гүүрэн гарцыг албан
ёсоор нээнэ.
13.30
цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхийлөгчийн
Тамгын газрын асан З.Энхболд нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилнэ.
14.00-18.00
цагт: “Туушин” зочид буудалд: Хөрөнгийн зах зээлийн трендийг
тодорхойлох "Top Traders & Investors" үйл ажиллагаа болно.
-ОБЕГ АНУ-ын ЭСЯ, Энэтхэг Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулдаг “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагын төлөвлөлийн уулзалт Дорнод аймагт болж байна.
-Дорнод аймгийн төв
Чойбалсан хотод: Жудо, самбо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн
аварга шалгаруулах тэмцээн болно
-Өмнөговь аймгийн төв
Даланзадгад хотод: Усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах
тэмцээн эхэлнэ.
-“Мишээл
Экспо”-д: “Цагаан
идээ-2024” үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа гарч байна.
-“Скай резорт” цанын баазад: “Мазаалай” мөсөн хотхон олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээлттэй үйлчилж байна.