Нийтийн тээвэр шинэчлэгдсэн чиглэлээр явж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрөөс нийтийн тээвэр шинэчилсэн 74 чиглэлд үйлчилж эхэллээ.
Энд уртын чиглэлд: Улаанбаатар хотын төвөөс эхлэн Энхтайваны
өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам,
Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375
автобус зорчих юм.
Тойрог чиглэлд: Уртын 6 чиглэлийг холбосон найман тойрог чиглэл байх бөгөөд энд 92 автобус үйлчилнэ.
Богино эргэлтийн чиглэлд: Дээрх чиглэлүүдээс бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарахаар төлөвлөн өнөөдөр нэгдүгээр сарын 20-ноос шинэ 74 чиглэлд нийт 1075 автобус зорчиж эхэллээ. Эдгээр төлөвлөлт нь.
- Зорчилтын давхцалыг арилгах,
- Чиглэлүүдийг хоорондоо
огтлолцуулах,
- Цаг алдаж
хүлээлгэж байсан уртын чиглэлүүдийг богино эргэлтэд оруулах,
- Ингэснээр иргэдийг хүлээлгэхгүй
хурдан шуурхай зорчуулах зорилготойг мэдээлж байна.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн
тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэхээр тооцжээ.
Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг
70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх
хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.
Өөрчилж буй маршрут, чиглэлүүдийн зураглалыг одоогоор 225 буудлын самбар дээр шинэчилж хэвлэмэл байдлаар гаргаад байгааг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээллээ. Нийтийн тээврийн шинэчлсэн чиглэлүүдийг танилцуулбал, уртын зургаан чиглэл:
М1 чиглэл
нь: Баруунаас зүүн тийш, Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын
давтамжтайгаар зорчино. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний
автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь 3 минутын
давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
М2 чиглэл
нь: Хойд чиглэл болох “Зунжин” худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн
зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун
талын гарцаар гараад Төрийн ордон
тойроод хойд чиглэлдээ буцаж эргэж явна.
М3 чиглэл
нь:
Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын болох
Төв
шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Энд автомашины зогсоол байгаа хэсэг дээр шинэ буудал төлөвлөж байна.
М4 чиглэл
нь: Шар хад чиглэлийг III-IV хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах юм. Мөн ялгаагүй М2
чиглэлтэй огтлолцоно.
M5 чиглэл
нь:
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун
овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар "Гермес центр" ороод буцаж явна.
М6 чиглэл нь: “Шинэ 100 айл” буюу “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийшээ байгуулагдаж байгаа “Шинэ зуун айл” Монгол тэмүүлэл" 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь “Баянмонгол” хорооллын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ-3-ийн автобусны эцсийн буудалд очно.