ХӨВСГӨЛ: Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-24 14:07:37

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Хөвсгөлийн Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэгт зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.


Мөн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Галт, Мөрөн, Цагаан-Үүрт цагаанаар зудархуу байна.


Цагаан зудын нөхцөл бүрдсэн сумын малчид цас бага газар бараадан оторлож байна.


Тус аймгийн нутаг дэвсгэрт хөрш зэргэлдээ аймаг, сум болон орон нутгаас отроор ирсэн малчдыг өөрийн нөөц боломжид тулгуурлан өвөлжүүлж, хаваржуулах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул суманд отрын штаб байгуулсан.




Тус штабт нутгийн захиргааны байгууллага, ХХААГ, ЭМГ, Цагдаа, Онцгой, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд УОК-ын Шуурхай штабаас мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.


Хөвсгөл аймагт  23 сум, 1 тосгоны 129 багийн нутагт 19547 малчин өрхөд 5,660,1 мянган толгой мал өвөлжиж байна.

 

 

 

 

 

相关新闻