91 хэсгийн хороонд 525 хүн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд тус аймгийн 17 суманд 91 хэсгийн хороо ажиллаж байна.
Үүнээс аймгийн төвд 12 хэсэг, бусад суманд 4-6 хэсэг ажиллаж байгаа юм. Сумдын сонгуулийн хороонд нийт 121 хүн, санал авах байрны зохион байгуулагчаар 525 хүн ажиллаж байнa.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 19-ны лхагва гарагт явагдах юм.
А.Бямбасүрэн