ӨНӨӨДӨР: Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн талаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-30 06:36:34

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 30-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Интерном”-ын кафед: "Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс эрхзүйч, хуульчид оролцсон “Democracy transformation” сэдэвт уулзалт зохион байгуулна.

09.00 цагт: ХНХЯ-нд: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Хөдөлмөр эрхлэлтийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт болно. Утас: 8800-8781.

10.00-12.00 цагт: ХСҮТ-д: Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтан хорт хавдрын өвчлөл, тусламж үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 9910-6580, 8802-3206.

10.00 цагт: Гадаадын хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор МоАХ-ноос мэдээлэл хийнэ. Утас:9009-5700.

13.40 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Авлигын төсөөллийн индекс-2023-ыг Трансперенси интернэшнл” баййгууллагаас зарлана. 

-УУХҮЯ-нд: “Бүсчилсэн хөгжил-Хүнд үйлдвэрлэл, технологийн парк” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг болно. 

-“Шангри Ла” зочид буудалд: “Trade Finance Forum” худалдааны санхүүжилтийн форум болно.




相关新闻