ОХУ-аас нэгдүгээр сард 71 мянган тонн АИ92 шатахуун импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-30 10:07:13

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өчигдрөөс шатахуун хомстож байгаа тухай мэдээлэл цацагдсан. Зарим шатахуун түгээх станц талон, картаар олгож эхэлснээс үүдэн урт дараалал үүссэнийг иргэд цахим ертөнцөд мэдээлж байгаа юм.


Тэгвэл манай улс нэгдүгээр сарын 01-29-нд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагон цистерн буюу 71 580 тонн АИ92 автобензин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.


Өнгөрсөн онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байжээ.

相关新闻