Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуультай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-30 11:37:51

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар энэ сарын 26-нд Бээжин хотноо нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа нисэхийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бүрдэж байгааг ЗТХЯ мэдээлэв.


Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийг 1952 онд Хятадын нисэх, сансрын чиглэлээрх 8 их, дээд сургууль, судалгааны газрыг нэгтгэн байгуулжээ.

 Агаар, сансрын орон зайн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр тэргүүлдэг,  тээврийн шинжлэх ухаан, технологи, материалын инженер, механик, эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд эхний 50 байранд багтдаг сансар судлалын шилдэг их сургууль аж. Түүнчлэн, БНХАУ-ын стратегийн хэрэгцээг удирдамж болгон алсыг харсан, стратегийн өндөр технологийн судалгааг бэхжүүлж, инновацын элементийг технологид нэвтрүүлэх, инновацын шилдэг платформ, шинжлэх ухааны судалгааны шилдэг баг бий болгохыг зорьдог байна. 

相关新闻