Цагаан сарын идээний үнэ 35-53 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-02 09:20:29

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр Монгол түмний уламжлалт сар шинийн баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад 62.0 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Ууцны үнэ:

  • 2019 онд доод үнэ 150 мянган төгрөг, дээд үнэ 330 мянган төгрөг байсан бол
  • 2023 онд доод үнэ нь 200 мянган төгрөг, дээд үнэ нь 350 мянган төгрөг байв.
  • 2024 онд доод үнэ 240 мянган төгрөг, дээд үнэ нь 650 мянган төгрөг байна.



Цагаан сарын өдрүүдэд улсын хэмжээнд иргэд 200-500 тэрбум төгрөгийг хэрэглээндээ зарцуулдаг байна.


  • Хэвийн боовны дундаж үнэ 23.3 хувиар,  
  • сүүн ааруулны дундаж үнэ 35.0 хувиар,
  • хорхой ааруулны үнэ 53.1 хувиар тус тус өссөн талаар мэдээллээ.


Жил бүрийн цагаан сарын үеэр зах зээлд нэг их наяд төгрөг эргэлддэг байна. 


Хэвийн боовны үнэ ширхэг нь:

  • 2029 онд 2643 төгрөг,
  • 2023 онд 4238 төгрөг,
  • 2024 онд 5227 төгрөгийн үнэтэй байна.

Ааруул:

  • 2023 онд сүүн ааруул кг нь 28.400 төгрөг байсан бол
  • 2024 онд сүүн ааруул кг нь 38.354 төгрөг байна.

Хорхой ааруул:

  • 2023 онд кг нь 19.600 төгрөг байсан бол
  • 2024 онд 30.000 төгрөгийн үнэтэй байна. 



相关新闻