Хойд бүсийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-02 10:14:52

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн чуулган” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Форумоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагуудын төлөөллийн саналыг хэлэлцэж байна.


Манай улс 2001 онд Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж 6 бүсэд хуваажээ.


Хойд бүсийн хөгжлийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хөгжүүлэх бөгөөд эрдэмтэд, нутгийн иргэдийн санал, судлаачдын гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Хойд бүсийн тэргүүлэх чиглэлүүд нь:

  • Орхон аймаг хүнд аж үйлдвэрийн цогцолбор байх,
  • Булган аймагт ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх,
  • Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс болох,
  • Мөн Орхон аймгийг хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх талын тэргүүлэх чиглэл барина хэмээн төлөвлөжээ.


Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.


Өмнөх “Бүсчилсэн хөгжил” бодлогын хүрээнд эрчим хүчний эх үүсвэрүүд бий болгохоос эхлээд, манай улсыг хөндлөн чиглэлээр холбосон “Мянганы зам” зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж байв.


相关新闻