TikTok-ийн хэрэглэгчид Т.Свифтийн дуунуудыг ашиглах боломжгүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 2 /CNBC/. Нидерланд-Америкийн Universal Music Group компанитай /UMG/ гэрээ байгуулсан уран бүтээлчдийн дуунуудыг TikTok платформоос устгаж эхэлжээ. Хоёр тал контентын лицензийн талаар шинэ гэрээ байгуулж чадаагүй тул ийм нөхцөл байдал үүссэн байна.
CNBC телевизийн
сэтгүүлч пүрэв гаргийн өглөө шалгах үед Тэйлор Свифт, Дрейк
зэрэг уран бүтээлчдийн дуу
TikTok дээр алга байжээ. UMG
болон Хятадын технологийн
салбарт тэргүүлэгч ByteDance компанийн эзэмшдэг TikTok сүлжээний хооронд байгуулсан лицензийн гэрээний хугацаа лхагва
гарагт дууссан байна.
UMG-ийн зүгээс TikTok-ийг гэрээний хэлэлцээний үеэр дээрэнгүй хандаж, айлган сүрдүүлсэн хэмээн буруутгасан байна. UMG-ийн мэдэгдсэнээр, уран бүтээлчид, дуу зохиогчдод “ижил төстэй томоохон платформуудын төлж байгаагаас бага үнийг” TikTok санал болгожээ.
Тус компани
мөн TikTok-ийг өөрийн
платформыг “хиймэл оюун ухаанаар
бүтээсэн бичлэгүүдээр дүүргэх”
боломжийг олгож байна гэж зарлажээ. Үүний хариуд ТikTok-ийн зүгээс "UMG өөрийн
шуналыг уран бүтээлчид болон дуу зохиогчдын эрх ашгаас дээгүүр тавьж байна” гэж мэдэгдсэн байна.
UMG-ийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт CNBC-д мэдээлэл өгөх үеэрээ, лицензийн
гэрээний хугацаа дууссан тул “TikTok
одоо аудиог устгаж байгаа” гэжээ. TikTok платформын төлөөлөгч
мөн CNBC-д UMG-ийн хөгжмийг TikTok-оос
хасаж байгааг баталсан байна.
Өдгөө TikTok
нь хэрэглэгчид өөрсдийн дүрс бичлэгтээ дууг
нь авч ашигласан тохиолдолд олон
жилийн өмнөх уран бүтээлүүд ч хит болох боломжтой платформ болоод байгаа юм. Гэхдээ энтертайнмент компаниуд платформ дээр нь дуу нь ашиглагдаж
байгаа уран бүтээлчдэд хангалттай мөнгө төлж байгаа эсэх талаар асуудал дэвшүүлэх болжээ.
UMG-ийн мэдэгдсэнээр, TikTok нь “асар том хийгээд өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн баазтай бөгөөд зар сурталчилгааны орлого нь хурдацтай нэмэгдэж, хөгжимд суурилсан контентоос улам их хамааралтай болж байгаа” боловч нийт орлогынх нь ердөө ганцхан хувийг л бүрдүүлж байгаа ажээ.