Амралтын өдрүүдэд цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-02 15:25:33

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээнээс үзвэл, маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 


Түүнчлэн 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орох нь. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. 


Иймд цаг уурын байгууллагаас гаргаж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, орон нутаг руу зорчихдоо баталгаат зам гарцыг сонгож, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхаарууллаа.



相关新闻