Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн даргатай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
ЕНБД Д.Энхбат,
энэ удаагийн айлчлал манай хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын
харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ач холбогдолтой, түүхэн үйл
явдал гэдгийг онцлов. Айлчлалын үр дүнд ярьж тохирсон асуудлыг бодит ажил хэрэг
болгоход бүхий л нөөц бололцоогоо дайчлан, идэвхтэй ажиллана. Үүнд Их Британийн
парламент дахь Бүх
намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Жэймс Грэй Таны оруулах хувь нэмэр,
манлайллыг бид өндрөөр үнэлж байна хэмээсэн юм.
Ноён Жеймс Грэй,
Монгол Улсын парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ард түмний
засаглах эрхийг бодитой хангаж, парламентын төлөөлөх чадварыг сайжруулах
хүрээнд УИХ-ын гишүүдийг тоог 126 болгон сонгуулийн холимог тогтолцоог
хуульчлан баталгаажуулсан тухай мэдээлэл авснаа дурдаад, энэ удаагийн айлчлал
126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэхийн өмнө болж буйгаараа ач холбогдолтойг
тэмдэглэжээ.
Мөн Их Британийн
парламентын сайн туршлага, үйл ажиллагааны арга барилыг өөрийн парламентын
онцлог, шинэчлэлийн зорилготойгоо уялдуулан нэвтрүүлэхэд анхаарахыг хүсжээ.
Уулзалтын үеэр
айлчлал, туршлага судлах ажлын үр дүн, Монголд өрнөж буй парламентын
шинэтгэлийн үйл явцын талаар санал солилцсоныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах газраас мэдээллээ.