Төв аймгийн нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 10:37:16

Ирэх сарын 19-нд болох Орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Төв аймгийн хэмжээнд 97 тойрогт 529 мандаттай явагдана. Тус аймгийн ИТХ-ын сунгуульд улс төрийн намуудаас нийт 1109 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Тодруулбал, МАН-аас 526, АН 511, 71 бие даагч нэр дэвшихээр болж үнэмлэхээ гардан авлаа. Мөн энэ удаагийн орон нутгийн сонгуульд аймгийн хэмжээнд 61214 сонгогч саналаа өгнө.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын нэгнээс эхэлнэ. “Сонгуулийн санал хураалт явагдах өдөр Төв аймгийн хэмжээнд  98 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана гэж тус сумын Сонгуулийн хорооны дарга Ж.Отгонбат ярилаа.

Төв аймгийн хэмжээнд санал авах байранд 1056 хүн ажиллана. Үүнээс Хэсгийн хороодод 686 хүн, сумын сонгуулийн хороонд 149 хүн, аймгийн сонгуулийн хороонд 9 хүн ажиллахаар болж байна. 

Т.Есүхэйтөмөр

 

 

 

相关新闻