Засгийн газрын хуралдаанаар шинэ төмөр замын төслийн ажлын явцыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал, "Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шинэ төмөр замын төслийн ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
Нийт 25 асуудал хуралдааны товд багтсан аж.