Манай улс 317 мянган ширхэг амьд цэцэг импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-14 14:31:06

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар нийт 175 мянган ам.долларын үнэ бүхий 317270 ширхэг амьд цэцэг импортолжээ.


Үүнээс 69.9 мян.ам.долларын 127205 ширхэг сарнай цэцэг байв. Тодруулбал, БНХАУ-аас 64.7 мянган ам.долларын 124054 ширхэг, Эквадор Улсаас 2.7 мян.ам.долларын 1850 ширхэг, Нидерланд Улсаас 2.4 мянган ам.долларын 1280 ширхэг, БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг амьд сарнай импортолсон байна.


Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114583 ширхэг нь амьд сарнай байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. 

 


相关新闻