Монгол Улсын иргэд Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-14 17:04:46

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.


Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан юм. 


Ингэснээр БНСВУ руу Монгол Улсын иргэд ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.

相关新闻