ӨНӨӨДӨР: Өсвөр насныханд эрүүл мэнд, санхүүгийн боловсрол олгох төслийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-16 06:45:54

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

10.00-11.30 цагт: нийслэлийн ЧД-ийн “Аризона” төв- Хүүхдийг ивээх санд: “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагнал гардуулж хэлэлцүүлэг болно. 

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.30 цагт: Нийслэлийн БГД-ийн 29-р хороо, "Баянгол" бизнес инкубатор төвд 2 дугаар сарын 14-ний өдөр гарсан галын талаар худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Увс аймгийн АН-аас хэвлэлийн бага хурал зарлажээ.


12.00-15.00 цагт: “Зайсан Хилл”-д: Өсвөр насны сурагчдад эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсрол олгох “Жигүүр” төслийн нээлт болно. Утас: 9913-0462, 9976-5281.

20.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Манай улсад ирээд буй БНСУ-ын дуучид болох реппер MC Снайпер, К-Поп урсгалын хамгийн том төлөөлөл Ким Хён Жун, Жун Блү нарын тоглолтын талаар “Эвандис” энтертайментаас хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9499-9598. 9818-2082.


-ХХОАТ-ын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусаж байна.

-Төрийн албан хаагчдын ХОМ авах хугацаа мөн дуусаад байна. 

-Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад ажлын айлчлал хийж байна. 





相关新闻