СЭЛЭНГЭ: Илгээлтийн эзэн В.Төржаргал 38 жил зөгий үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-16 12:58:35

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. 2023 оны ажил үйлсээрээ улсын аварга фермерч болсон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн фермер В.Төржаргал 38 жил тасралтгүй зөгийн фермерийн аж ахуй эрхэлж байна.


Тэрбээр 1984 онд Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ирсэн цагаас өнөөдрийг хүртэл зөгийн аж ахуйгаа эрхэлсээр явна. 


Улсын аварга фермерч Б.Батдэлгэр, В.Төржаргал нар ярихдаа “Олон жил хөдөлмөрлөж, судалгаа хийсний үндсэн дээр эх зөгий гаргадаг тэргүүн туршлагаа сумынхаа 20 гаруй ахмад зөгийчдөд зааж, сургаж дэлгэрүүлсэн” хэмээв.


Тэд 1992 онд сумын аварга, 2009 онд аймгийн аварга зөгийчнөөр шалгарч байжээ.

Улмаар модон луу жилийн босгон дээр "Улсын аварга фермер"-ээр шалгарч амжилт бүтээлээ улам бататгасан байна.

相关新闻