Нэг сарын хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн мал, мах арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Малчид Хөдөө аж ахуйн биржээр өнгөрсөн нэг сарын хугацаанд 465 тонн мах буюу 4.2 тэрбум төгрөгийн мал, махны арилжив.
Засгийн Газраас мал болон хонь, үхэр, ямаа, адууны махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүй арилжихыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байгаа. Мал, махны төвлөрсөн зарын платформ www.trade.mce.mn вэбсайтаар хэзээ ч, хаанаас ч мал, махаа арилжих боломжтойг ХХААХҮЯ мэдээллээ.