Улсын хэмжээнд 600 мянга гаруй толгой мал хорогдоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгийн 80 гаруй хувь цастай, зарим газартаа 100 см хүртэл зузаараад байна.
Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667841 толгой
мал хорогдоод байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Сүхбаатар,
Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймагт мал олноор хорогдож, Увс, Өвөрхангай,
Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын
нөхцөл үүссэнийг ОБЕГ мэдээлэв.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1,
Сүхбаатар аймаг 5.3, Хэнтий 2.8, Дорноговь аймаг 3.6 буюу хэвийн хорогдлын
хэмжээнээс давжээ.