Нийслэлээс гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг маргааш 11.00 цаг хүртэл хаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас авто зам, замын байгууламж цасанд боогдож, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Иймд
А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад
А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 2 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо.
Мөн Сүхбаатар, Өмнөговь аймгууд орох, гарах хөдөлгөөнөө түр хязгаарласан байна.